ЭХ СУРВАЛЖ: АТГ-аас ХӨСҮТ-ийн ажилтнуудыг шалгаж хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 150 сая төгрөгийг олж хураажээ

ЭХ СУРВАЛЖ: АТГ-аас ХӨСҮТ-ийн ажилтнуудыг шалгаж хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 150 сая төгрөгийг олж хураажээ

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Халдварт өвчин судлалын нэгдсэн төвийн Лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй зарим ажилтан, албан тушаалтнууд нь ковидын үед лабораторийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй нэгж, компаниудад давуу байдал бий болгосон эсэхийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Дээрх ажилчид нь компаниудын захирлуудтай тохиролцон үндсэн үнээс өндөр худалдан авалт хийж  түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй байгаа аж.

Уг  үйлдэлд шалгалтын ажиллагаа хийхэд дээрх ажилтнуудын хамаарал бүхий этгээдийн гэрээс нь 150 сая төгрөг олдсоныг хурааж зарим хэрэгт холбогдсон хүмүүсийг хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө