Энэ сарын 16-ны өдөр /2021.08.16/ Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн Ондилын нуур гэдэг газар малчин Э-ийн хүүхэд А /13 настай/ малдаа явахаар мотоциклтой гараад сураггүй алга болжээ.
Хүүгийн ар гэрийнхэн нь тэр даруй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тогтоол усны эрэгт хувцсаа эвхэж тавьсан байсныг олжээ. Хүүг усанд живсэн байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт наймдугаар сарын 17-ны 16:29 цагт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын ЗДТГ-ын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж цогцсыг тухайн өдрийн 20:30 цагт тогтоол уснаас олсон байна.