Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолбор гэх байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаад буй.
Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөдулсын төсвөөс 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан ч өдгөө “Андлалын өргөө” цогцолборын ажил зогсонги байдалд орж, барилга байгууламж нь эвдэрч, сүйдсэн олны шүүмжлэлд өртөх болсон.
Андлалын өргөө бол зөвхөн эхлэл юм байв. Цаашид олон олон цогцолбор барина гэж байна шд ... ??? pic.twitter.com/PE7QMHXrWf
— Ч.ДЭМБЭРЭЛ ???? (@ch_demberel) August 11, 2021
Мөн анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэд шүүмжилдэг, тус хөшөөг янз бүрээр шоглодог.
Энэ талаар засаг дарга Ц.Идэрбат "Өдрийн сонин"-нд өгсөн тайлбартаа, “Тус хөшөөнд оюуны өмчийн маргаан өрнөж магадгүй болчихоод байна. “Андлалын өргөө”-ний зураг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэнэбат агсны бүтээл. Уг хөшөөний зургийг сошиалд тавьж янз бүрээр тайлбарлаж байна. Дутуу барилгын зургийг сошиалд тавиад санаатай, санамсаргүйгээр оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаа нь талийгаачийн гэр бүлд нь эмзэг туссан юм шиг байна. Иймд энэ хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулах сонирхол нь буурсан юм шиг байна лээ” хэмээжээ.