ЦЕГ: "32-р тойрогт амьдардаг Хятадын боссуудыг цагдаа хамгаалдаг" гэдэг нь ташаа мэдээлэл

ЦЕГ: "32-р тойрогт амьдардаг Хятадын боссуудыг цагдаа хамгаалдаг" гэдэг нь ташаа мэдээлэл

Хэд хоногийн өмнө цахим сүлжээнд “32-р тойргийн хажууд байрлах байшинд Хятадын боссууд амьдардаг. Өдөр бүр цагдаа хамгаалалтад гардаг” гэх мэдээлэл түгсэн юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас “ташаа мэдээлэл” гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, тухайн байранд цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очоод байсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Цагдаагийн байгууллагын алба хаагчид тухайн өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар тус байранд очих үед хөндлөнгөөс зураг дарж нийтлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл түгээсэн байна. Мэдээлэлд дурдагдсан зүйл нь ХУДАЛ болохыг мэдэгдэж байна" гэжээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө