Өнөөдөр /2021.08.17/ өглөө 07:00 цагийн орчимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан хэсэг залуус руу хүрз барьсан иргэн дайрч, тухайн иргэдэд хандаж, "чимээ шуугиан гаргах юм бол ална шүү" гэсэн талаар олон нийтийн сүлжээнд гараад байгаа юм.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас, "Иргэдийг айлган сүрдүүлж заналхийлсэн байж болзошгүй үйлдэлд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа. Тухайн бичлэгт гарч буй хүрз барин дайрсан этгээдийг илрүүлэхээр ажиллаж байна" гэжээ.