СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасанд яваад сураггүй алга болсон А-г дөрөв дэх өдрөө эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасанд яваад сураггүй алга болсон А-г дөрөв дэх өдрөө эрэн хайж байна

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар 25 настай, эрэгтэй иргэн А энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 06:07 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн иргэд, ар гэрийн хүмүүс энэ сарын 15-ны өдөр иргэн А-г “Ховд” голын 2.5 метрийн гүнд 12 удаа шумбаж, голын эрэг дагуу “Харгант” гэдэг газраас “Долоон гаталга” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр /2021.08.16/ 07:00 цагт эрэн хайх ажиллагаа дахин эхлүүлсэн байна. Харин ”Ховд” голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олсон байдаг.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө