Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд 2 хүн осолдсон гэсэн дуудлагыг өчигдөр /2021.08.15/ 20:01 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй 36 настай, эмэгтэй, 15 настай эрэгтэй нар нь тус хиймэл нуурт осолдсон гэсэн мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт түр зогсоосон байна. Ингээд өнөөдөр /2021.08.16/- 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.