АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖ: Чингэлтэй дүүргийн “Зүрх” ууланд төөрсөн Н-г одоог хүртэл олдоогүй байна

АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖ: Чингэлтэй дүүргийн “Зүрх” ууланд төөрсөн Н-г одоог хүртэл олдоогүй байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул’’ гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй, 32 настай Н төөрсөн тухай дуудлага өнгөрөгч долдугаар сарын 19/2021.07.19/-ний өдөр Онцгой байдлын газарт ирсэн байдаг.

Tэгвэл Н-г одоог хүртэл олоогүй, эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Энэ талаар албаны эх сурвалж, “Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн 32 настай, эрэгтэй Н /хөгжлийн бэрхшээлтэй/-г Чингэлтэй дүүргийн 17, 19 хорооны “Зүрх-Уул”, “Яргайт”, “Яргайтын-Ам” зэрэг газруудаар 15 км-т явганаар, 45 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр түр зогсоосон. Өнөөдөр10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө