Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хар-Усан тохой’’ гэдэг газарт өчигдөр /2021.08.12/ өдрийн 16 цагийн орчимд 2 настай, эрэгтэй Г гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон байгаа юм.
Иймд Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 2 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт 600 м-т “Цагаан чулуут” гэдэг газраас Г-ын цогцсыг олж, тус сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байгаа юм.
Иймд зарим эх сурвалжууд хохирогч нь шувуунд шүүрүүлж, амиа алдсан байж болзошгүй гэж буй.
Тэгвэл бид хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад, “2 настай Г гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон. Ингээд түүний цогцсыг Хожуул голоос олсон. Шувуунд шүүрүүлж, амь насаа алдсан гэдэг нь худал мэдээлэл. Г-ын гэр тус голын эрэг дээр зусаж байсан. Иймд тус харамсалтай хэрэг гарсан” гэсэн юм.