Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар иргэн А /25 настай, эрэгтэй/ энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр /2021.08.13/ 06:07 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Ингээд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 07:00 цагаас иргэн А /25 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Ховд голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олжээ.