Иргэн Г.Ган-Очирыг маш яаралтай НҮБ-д хандахыг АНУ-ын элчин сайдын яамнаас зөвлөжээ

Иргэн Г.Ган-Очирыг маш яаралтай НҮБ-д хандахыг АНУ-ын элчин сайдын яамнаас зөвлөжээ

Өнгөрсөн тавдугаар сард иргэн Г.Ган-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр МАН-ын зарим гишүүд санал хураалтын хар машиныг “луйвардаж” төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй талаар мэдээлж байв. Улмаар тухайн үед цагдаа, тагнуулын байгууллагаас түүнийг баривчилсан юм.  

Мөн энэ сарын 04-ны өдөр түүнийг дахин саатуулсан талаар түүний эгч нь мэдээлж байв. Тодруулбал, тэрбээр “аавынхаа гэнэтийн үхлийн талаар болон сонгуулийн хар машиныг луйвардсан талаар хэд хэдэн ноцтой мэдээллийг дэлгэнэ” хэмээн хэвлэлийн хурал зарлаад байсан юм.

Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Иргэн Г.Ган-Очир нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс тус иргэнийг эрүүлжүүлэхээр авч явсан. Хуульд заасны дагуу 24 цагийн дараа суллана” гэж мэдэгдэж байв. Тэгвэл тэрээр АНУ-ын элчин сайдын яаманд ханджээ. Харин хариуд нь тус элчин сайдын яамнаас “Маш яаралтай НҮБ-д хандахыг зөвлөсөн” талаар өөрийн твиттер хуудастаа мэдээлжээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө