Нэг настай хүүхдэд тариа хийсэн эмчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нэг настай хүүхдэд тариа хийсэн эмчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн ажилтан энэ сарын 19-ний өдөр нэг настай эмэгтэй хүүхдэд тариа хийснээс үүдэн тухайн хүүхдийн баруун гуяны арьс үхжиж улмаар дотор эрхтнүүд нь хүнд гэмтэж сэхээн амьдруулах тасагт шилжсэн ноцтой хэрэг гарсан билээ. Уг хэргийг  Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ахлуулсан шалгах ажлын хэсэг болон МХЕГ-аас албаны хүмүүс томилогдон ажиллаж эхэлсэн аж. Харин хүүхдэд хийсэн гэх тарианы үлдэгдлээс дээж авч лабораторид шилжүүлсэн.

Тэгвэл лабораторийн шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсан бөгөөд уг шинжилгээний дүнд үндэслэн Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай зарим эх сурвалж мэдээллээ.

У.УРАНЦЭЦЭГ




“FLASH SALE” BSB-д

3 цагийн өмнө