ТОДРУУЛГА: Дүүг маань сураггүй алга болсноос хойш бүтэн гурван сарын дараа камер шүүж хайна гэж хэлсэн

ТОДРУУЛГА: Дүүг маань сураггүй алга болсноос хойш бүтэн гурван сарын дараа камер шүүж хайна гэж хэлсэн

Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр /2021.05.17/ иргэн Г.Үүрийнтуяа Сонгино-Хайрхан дүүргийн 31-р хороо Хайрхан ... тоот дахь гэрээсээ ажилдаа явахаар гарсан ч сураггүй алга болсон. Улмаар бүсгүйн ар гэрийнхэн нь цагдаагийн албанд мэдэгдсэн ч "хэргийг үл тоож, хариуцлагагүй хандсан байж болзошгүй талаар" бидэнд мэдээлж байв. 

Тэгвэл бид сураггүй алга болсон Г.Үүрийнтуяагийн ар гэрийнхэнтэй холбогдож хэрэг ямар шатандаа  явж байгаа талаар тодруулахад түүний авга ах, “Өмнө нь хайсан юм байхгүй. Заримдаа цагдаа нар утсаа унтрааж, "амралтаа авсан" гэх шалтгаар алга болчхоод олдохгүй байсан. Уржигдар холбогдож асуухад “Дүүгийн чинь алга болсон хэрэг прокурорт материал нь очсон” гэж хэлсэн. Алга болсноос хойш бүхэл бүтэн 3,4 сарын дараа л камерыг шүүлгэж, дансны гүйлгээ зэргээр хайх юм гэсэн. Хэрвээ дүүд минь ямар нэг зүйл тохиолдвол цаг алдсан гэх шалтгаанаар гомдол гаргах болно” гэлээ. 




Өнөөдөр могой өдөр

42 минутын өмнө