ТОДРУУЛГА: Дорнод аймагт автомашинд дайруулсан хүү эмнэлгээс гарч, гэрийн асаргаанд оржээ

ТОДРУУЛГА: Дорнод аймагт автомашинд дайруулсан хүү эмнэлгээс гарч, гэрийн асаргаанд оржээ

Өнгөрөгч долдугаар сарын 21-ны шөнө 03:00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд бүлэглэн зодоон болох үеэр автомашинаар бусдыг дайрч гэмтээсэн хэрэг гарч, үйл явдлыг баримтжуулсан бичлэг цахим сүлжээнд тархсан билээ. 

Үйл явдлыг эргэн сануулбал, 2021 оны долдугаар сарын 21-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 52А гэх байрны гадаа бүлэглэн зодооны үеэр 18 настай хохирогч С-г "Harier" маркийн автомашинаар 19 настай Д гэгч мөргөсөн байдаг.

Мөн хэрэг үйлдсэн гэх этгээдийг тухайн өдөрт нь баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн.

Машинд дайруулсан хохирогч хүү маш хүнд гэсэн оноштойгоор ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Ингээд бид 18 настай С-г авто машинаар дайрсан Д-ийн аав М.Бас-Эрдэнэтэй холбогдож хохирогчийн биеийн байдал хэр байгааг тодруулахад, ''Хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гурав, дөрөв хоногийн өмнө эмнэлгээс гарч Дорнод аймагт гэртээ ирсэн байна. Одоогоор эмнэлэг болон сувилалд хэвтээгүй бөгөөд гэрийн асаргаанд бие нь тэнхэрч сайжирсан. Мөн хоёр талын ээжүүд үргэлж холбоотой байж, утсаар биеийн байдлыг нь асууж байгаа'' гэлээ.




Өнөөдөр могой өдөр

27 минутын өмнө