ТОДРУУЛГА: "Энэрэл" эмнэлгийн гадаа нас барсан асуудлаар НЭГ ЭМЧИЙГ яллагдагчаар татсан 

ТОДРУУЛГА: "Энэрэл" эмнэлгийн гадаа нас барсан асуудлаар НЭГ ЭМЧИЙГ яллагдагчаар татсан 

Өнгөрсөн долдугаар сарын 03-ны өдөр /2021.07.03/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна коронавирусийн халдвартай иргэн Р /35 настай эрэгтэй/ нас барсан хэрэг гарсан билээ.

Тухайн үед талийгаач эмнэлгээс тусламж хүссэн ч "манай харъяа биш" гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй байдаг. 

Тус хэргийн дараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж талийгаач Р-ийг “Архи уусан, эмнэлгээс арван метрийн цаана амьдардаг тул ойрхон эмнэлэгт хандаж болох байсан” гэх мэт мэдээлэл цацаж, иргэн ямар нэг байдлаар нас барвал тус хүний өөрийнх нь буруу гэх ухагдахууныг төрүүлэхүйц, иргэд рүү турхирсан шинжтэй мэдэгдэл хийсэн юм. 

Тухайн үед талийгаачийн эгч манай хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Хэвлэлийн хурлын үеэр талийгаачийг 10 хоног байнга архи уусан гэсэн. Огт тийм хүн биш. Худлаа мэдээлэл цацаад байна” гэж байсан юм.

Иймд бид тус хэрэгт холбогдуулан одоогоор ямар арга хэмжээ авсан талаар талийгаачийн эгчээс тодрууллаа. Тэрбээр, “Энэрэл” эмнэлэгт гомдол гаргасны дагуу манай дүүг нас барах үед буюу тухайн үед байсан эмчид арга хэмжээ ногдуулж яллагдагчаар татсан байгаа гэсэн. Дүүг минь нас барснаас хойш эмнэлгээс болон онцгой комиссоос нэг ч хүн залгаж холбогдоогүй. Бид талийгаачийн 49 хоногийг дуусгаад Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид болон Нийслэлийн онцгой байдлын газарт гомдол гаргахаар болсон” гэсэн юм.




Өнөөдөр могой өдөр

48 минутын өмнө