Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гүтгэсэн гэх асуудлаар Зон Олны намын дарга Э.Одбаяр оногдуулсан шийтгэлийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2021.08.10/ болсон байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хүндэд халдсан асуудлаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд Эрүүгийн цагдаагийн газарт, “Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгүүлэх”-ээр хандсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж ЦЕГ-ын зөрчлийн хэлтэс рүү зөрчлийн хэрэг рүү шилжүүлж, шийтгэл оногдуулсан байдаг.
Иймд Э.Одбаяр зөрчлийн хэрэг үүсгэн торгууль оногдуулсан асуудлыг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-д өргөдөл гаргасан байгаа юм. Ингээд өнөөдөр Давж заалдах шатны шүүхээс Э.Одбаярт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.