11 настай хүүхэд 13 настай охины аминд хүрч, долоон настай дүүг нь хүндээр гэмтээсэн ноцтой хэрэг өнгөрсөн бямба гаригт /2021.08.07/ гарсан.
Үүний улмаас 13 настай эгч нь газар дээрээ нас барьж долоон настай дүүг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачин эмчилж байсан билээ. Хүүгийн биеийн байдал хүнд ухаан ороогүй байдалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл одоо хүүгийн биеийн байдал тогтворжиж өчигдөр /2020.08.10/ Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн гэж тус эмнэлгээс мэдэгджээ.