ХЭРГИЙН ГАЗАР: Хүүхдүүд зайрмаг авах гэж дэлгүүр ороод, харуулын байрны хажууд амиа алджээ

2021-08-10 18:57

ЭХ СУРВАЛЖ: Аюул аминаас нь холуур өнгөрч, 7 настай хүүгийн бие сайжирсан

Энэ наймдугаар сарын 07-ны өдөр /2021.08.07/ буюу өнгөрөгч Бямба гарагт Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-д 13 настай эмэгтэй Э гаднын нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, 7 настай эрэгтэй Э /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул ГССҮТ яаралтай хүргүүлсэн онц ноцтой хэрэг гарсан билээ.

Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй 11 настай Б хүүг “түр хамгаалах байр”-нд авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл 7 настай хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар албан бус эх сурвалжаас тодруулахад, “Хүүгийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжсэн. Аюул аминаас нь холуур өнгөрсөн” гэж мэдээллээ.

Харин хохирогчийн хохирогчдын нагац эгч хэвлэлд өгсөн тайлбартаа, “Хохирогч дүү нарын минь аав, ээж охиноо нас барсныг мэднэ. Харин хажуу айлын хамаатных нь хүүхэд хөнөөсөн гэдгийг мэдээгүй байгаа. Тэдний сэтгэлзүйн хямралтай, тэдэнд үгээр хэлэхийн аргагүй хэцүү байна” гэсэн байна.

2021-08-10 09:10

ХЭРГИЙН ГАЗАР: Хүүхдүүд зайрмаг авах гэж дэлгүүр ороод, харуулын байрны хажууд амиа алджээ

Энэ наймдугаар сарын 07-ны өдөр /2021.08.07/ буюу өнгөрөгч Бямба гарагт Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-д 13 настай эмэгтэй Э гаднын нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, 7 настай эрэгтэй Э /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул ГССҮТ яаралтай хүргүүлсэн онц ноцтой хэрэг гарсан билээ. Хэргийн талаар бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс тус хэргийн газрыг зорьж чухам юу болсон талаар зарим эх сурвалжаас тодруулсан юм.

Тодруулбал, тус хэргийн талаар анх Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд тус өдрийн 18:00 цагийн орчимд “Нарт хотхоны автомашины зогсоолд эмэгтэй хүүхэд ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу алба хаагчид очиход гаднын нөлөөтэй маш олон тооны шархтай амиа алдсан иргэнийг илрүүлж, хэрэгтнийг хайх мөрдөн шалгах ажиллагааг 50 хүний бүрэлдэхүүнтэй багийг яаралтай бүрдүүлэн ажилласан билээ. Сэжигтнээр хоёр хохирогчийн хамаатан буюу үеэл болох 11 настай эрэгтэй Б болохыг олж тогтоосон юм. Одоогоор хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа бөгөөд бага насны сэжигтнийг цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

-ХАРУУЛЫН БАЙРНЫ ЯГ ХАЖУУД ХҮҮХДҮҮД АМИА АЛДЖЭЭ-

Тэгвэл биднийг хэрэг болсон гэх гараашны үүдэнд очиход хэрэг гарсан гэх ямар мул, мөр огт байгаагүй бөгөөд яг хажуу талд нь харуулын байр байрлаж байсан юм. Мөн урдхан талд нь хүүхдийн тоглоомын талбай ч харагдаж байв.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хүүхдүүд энэ хотхонд амьдардаггүй гэх бөгөөд ямар нэг шалтгааны улмаас энэхүү хотхонд ирсэн болж таарч байгаа юм.

Мөн хэргийн газар болох байрны баруун талд шороон зам зурайж харагдах бөгөөд цаах нь талд гэр хороолол байрлаж байсан юм. Иймд тэрхүү гэр хорооллоос байрны тоглоомын талбайд тоглохоор ирэхдээ улмаар муудалцаж нэгнийхээ амь насанд онц ноцтойгоор хэрэг гарсан байж болзошгүй байгаа юм. Харин гараашны яг хажуу талд харуулын байр байх бөгөөд харуулын цонхоор ч уг үзэгдэл харагдах боломжтой байсан хэдий ч тус хотхоны харуул хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Би тухайн өдөр ажиллаагүй” гэж мэдээлсэн байсан бөгөөд биднийг очиход ч харуулын эзэнгүй байв.

Мөн хүүхдүүд зайрмаг авахаар дэлгүүр орсон, дараа нь тус хэрэг гарсан байж болзошгүй байгаа юм.

Учир нь хэргийн газрын хажуу талд хэд хэдэн хүнсний дэлгүүрүүд байрлах бөгөөд нэгэн дэлгүүрийн худалдагчаас тодруулахад, “Цагдаа нар хүрч ирээд тус хүүхдүүдийг зайрмаг авахаар ойр хавийн дэлгүүрүүд рүү орсон байж болзошгүй байна. Хяналтын камераа шалгуулахыг хүссэн. Гэхдээ тэр хүүхдүүд манай энэ хавийнх биш байсан. Хэрвээ энэ хавийнх юм уу, энэ хотхоных байсан бол бид мэдэх байсан” гэсэн юм. Хэрэгт холбогдсон хүүхдүүд эцэг эхийн хайр, халамж дутуу өссөн байж магадгүй байгаа юм. Учир нь тэд хэдэн жил эмээ дээрээ амьдардаг байжээ. Иймд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа эцэг эхчүүд анхаарахын зэрэгцээ, багаас нь хүнд халдаж болохуйц сэдэл төрүүлэхгүй байх тал дээр сайтар анхааруулах үүднээс бид энэхүү мэдээллийг хүргэлээ.




Өнөөдөр могой өдөр

45 минутын өмнө