ТОДРУУЛГА: Хоёр хүүхдийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй 11 настай хүүг түр хамгаалах байранд авсан

ТОДРУУЛГА: Хоёр хүүхдийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй 11 настай хүүг түр хамгаалах байранд авсан

Энэ сарын 07-ны өдөр буюу өнгөрөгч Бямба гарагт Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй Э гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, 7 настай эрэгтэй Э /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлсэн байдаг.

Ингээд хохирогчдын хэн болохыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллага шуурхай явуулж, тус хэрэгт сэжигтнээр тооцож, хохирогчдын хамаатан 11 настай хүүг холбогдуулан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа бөгөөд тус хэрэгт сэжиглэгдэж буй 11 настай хүүг цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд авсан талаар албан бус эх сурвалж мэдээллээ.  Тодруулбал, Монгол улсын эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг бөгөөд хэрэгт холбогдогч нь 11 настай учир цагдан хорих ямарч боломжгүй байдаг байна.




Өнөөдөр могой өдөр

51 минутын өмнө