“Зүрх” ууланд төөрсөн, хөгжлийн бэрхшээлтэй Н-г одоог хүртэл олоогүй байна

“Зүрх” ууланд төөрсөн, хөгжлийн бэрхшээлтэй Н-г одоог хүртэл олоогүй байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх” уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыгдолдугаар сарын 19-ний өдрийн 23:32 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.

“Зүрх” ууланд сураггүй алга болсон иргэн Н-ын дүү хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Манайх Зүрх уул орчимд зуслангийн байртай юм. Ээж, ах хоёр маань модон дундаас доош бууж байсан гэсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй ах маань ээжээс түрүүлээд явсан. Тэгээд модон дунд нэг нэгнээсээ зайтай хэсэг ярилцаж, яваад ах сураггүй болсон. Ах маань хүнтэй ойртдоггүй, ярих чадамжгүй. Хаана байгаагаа, хэнтэй байгаагаа ч хэлж чадахгүй” гэсэн байдаг.

Тэгвэл Н-ыг одоог хүртэл олоогүй байгаа ажээ.

Энэ талаар ОБЕГ-аас, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн “Яармагийн гүүр”-ээс “Шувуун фабрик” гэдэг газар хүртэл 12 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ” гэж мэдэгдлээ.  




Өнөөдөр могой өдөр

35 минутын өмнө