Зүүнбаян дахь цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэргийн шүүх ЕСДҮГЭЭР САРД болно

Зүүнбаян дахь цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэргийн шүүх ЕСДҮГЭЭР САРД болно

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.

Уг хэргийн шүүх хурал есдүгээр сарын 26-ныг хүртэл хойшилсон байна.  Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнбат оролцох бол холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцох юм байна. Холбогдогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.31, 10.6.1 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгасан юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас цэрэгт татагдсан байлдагч А-г гүйлтэнд гүйж байгаад ухаан алдаад, эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан билээ.