Энэ сарын 07-ны өдөр /2021.08.07/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд бага насны хоёр хүүхэд ухаангүй байдалтай олдлоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан тул Яаралтай түргэн тусламж /103/ болон БЗД-ийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна.
Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр 13 настай эмэгтэй Э гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, 7 настай эрэгтэй Э /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоох ажиллагаа шуурхай явуулжээ. Хэрэг болсноос гурван цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ. Хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
7 настай Э одоо ч ухаан ороогүй байгаа аж.
Эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс уг мэдээллийг хүргэлээ.