Гавьяат хуульчийн охин авлигын хэргээр шалгагдаж байна

Гавьяат хуульчийн охин авлигын хэргээр шалгагдаж байна

Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам авлигын хэргээр шалгагдаж эхэлжээ. Хэргийг тодруулбал, Н.Чимэдлхамтай холбоотой авлигын мэдээллийг өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд иргэдээс ирүүлж байсан ба энэ оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч С.Нямжавын охин бөгөөд Н.Чимэдлхамын авлигын хэрэгт хэд хэдэн УИХ-ын гишүүдийн нэрс мөн холбогдож байгаа гэлээ.

Монгол Улсын гавьяат хуульч С.Нямжав нь, 1975-1977 онд Булган аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, 1977-1980 онд Булган аймгийн ардын хэсгийн шүүхэд шүүгч, 1980-1987 онд Булган аймгийн шүүхийн шүүгч, арбитрч, орлогч дарга, 1987-1998 онд Булган аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, 1998-2012 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2012.01.06-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажилласан бөгөөд шүүгчээр нийт 37 жил ажиллажээ.

У.УРАНЦЭЦЭГ