Б.Баатарт хандаж, “буриад зоныг харуулсан хэсэгт судлаачдын дүгнэлтийг гаргуул” гэсэн бичгийг Соёлын яамнаас илгээжээ

Б.Баатарт хандаж, “буриад зоныг харуулсан хэсэгт судлаачдын дүгнэлтийг гаргуул” гэсэн бичгийг Соёлын яамнаас илгээжээ

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, харин Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан “Би Монгол хүн” концертыг олон нийтийн телевиз болон цахим хэлбэрээр иргэдэд хүргэсэн.

Тус концертыг Херо энтертайментын найруулагч Б.Баатар найруулсан бөгөөд, зарим талаар тэрээр иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, жүжигчин Г.Алтаншагай буриад дээл өмсөж зарлаг хөлөглөсөн, цаашлаад эмэгтэй хүний дээлийн хормойг сөхсөн зэрэг нь юм.

Тэгвэл “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж, гомдол гаргасан байна.

Тус гомдолд, “Ардын хувьсгалын 100-н жилийн ойн “Би Монгол хүн” хүндэтгэлийн концертыг хийхдээ: Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтыг илтэд зөрчин, Буриад халх эмэгтэйн хормой хотыг сөхөх гээд гүйх, сөхөж харах зэрэг нь, Sexual Harassment-ийг татвар төлөгчдийн олон зуун сая төгрөгөөр өргөн сурталчилж, Буриад угсааны ёс заншил, уламжлалыг доромжлон, ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг ноцтойгоор зөрлөө” хэмээжээ. Иймд "Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн этгээдүүдэд, хийсэн үйлдлийнх нь төлөө арга хэмжээ авах, уучлал хүсэн, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлэх нь зохистой" гэсэн байдаг.

Тэгвэл Соёлын яамнаас Б.Баатарт хандаж, “тус контентийн буриад зоныг харуулсан хэсэгт угсаатны болон антропологи судлаачдын үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг гаргуулах, дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч, хариуг 2021 оны 8 дугаар сарын 15-ны дотор илүүлнэ үү” гэсэн албан бичиг илгээжээ.  




Өнөөдөр могой өдөр

40 минутын өмнө