ЦЕГ: Хон Хэрэйдийн Энхбатаас мэдүүлэг авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна

ЦЕГ: Хон Хэрэйдийн Энхбатаас мэдүүлэг авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна

Цар тахлын хүнд нөхцөл байдалд наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус өнгөрсөн долдугаар сард Сүхбаатарын талбайд  “No Naadam” жагсаалыг зохион байгуулсан.

Гэвч "Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат өчигдөр/2021.08.05/ хэвлэлийн хурал хийх үеэр тус “No Naadam” жагсаалд оролцсон бүх хүнийг олж эрэмдэглэж, тахир дутуу болгоно” хэмээн хэлсэн нь цахим сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл уг Цагдаагийн байгууллагаа түүнээс тайлбар, мэдүүлэг авчээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишиг "Хон Хэрэйдийн Энхбатаас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлгийг авч байна. Мөн цагдаагийн байгууллагаас хуульд заасан холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.  




Өнөөдөр могой өдөр

51 минутын өмнө