НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ

НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ

Энэ сарын 02-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн гэрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж 48 цагийн хугацаатай саатуулсан. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг саатуулсан 48 цагийн хугацаа дууссан тул түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцжээ. Улмаар нэг сар үргэлжлүүлэн хорихоор хугацааг сунгасан байна.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.




Өнөөдөр могой өдөр

29 минутын өмнө