Долдугаар сарын 07-нд шилжих шөнө Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, гэрт нь нэгжлэг хийж 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээлсэн.
Түүний гэрт нэгжлэг хийх үеэр 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох зарим материал, тагнаж чагнах зориулалт төхөөрөмжүүд олдсон гэх мэдээлэл байгаа юм.
Иймд генерал С.Ганбатыг ТЕГ-аас баривчилж, хорих 461-р ангид цагдан хорьсон байдаг. Тэгвэл саяхан тэрээр “чимээгүй” суллагдаж, батлан даалтад гарсан. Түүний суллагдсан мэдээллийн ихэд нууцалж байгаа гэх мэдээлэл байна. Хууль хүчнийхэн дундаа “Сийлээ Ганбат” нэрээр нэлээд алдартай тэрээр 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Дотоодын цэргийн штабын дарга зэрэг хуулийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан нэгэн юм.