Ерөнхий сайд асан М.Энхсайханд өчигдөр /2021.08.05/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлж, тэрээр хорих ангиас 17:00 цагийн орчимд суллагдсан байна.
Бид түүний ойрын эх сурвалжаас биеийн байдал нь ямар байгаа талаар тодруулахад, “Биеийн байдал сайн байна. Өчигдөр Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх зарлиг гарсан даруйд хорих ангиас суллагдсан. Харин гэртээ шууд очоогүй, уламжлалыг дагаж гадуур хоносон. Шоронгоос суллагдаж буй хүмүүс шууд гэртээ харьдаггүй юм. Өнөөдөр /2021.08.06/ гэртээ харина” гэсэн юм.
Сонирхуулахад, өнгөрөгч долдугаар сард С.Баяр хорих ангиас суллагдсан. Тэрээр энэ тухайгаа, “Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө” гэж мэдэгдсэн. Учир нь хорих ангиас суллагдаж буй хүмүүс хээр хонож, өмсөж байсан хувцсаа шатааж, маргааш нь гэртээ очдог хуучин уламжлал байдаг бололтой.
Монгол жиргээ маань сайн уу?Гарах өдөр ирж,хуучин ёсоор хээр өнжлөө.Зуун жилийн зуншлага тасархай байна!Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБтай золгов.Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе!Хар цаган хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое!Эрүүл байвал...?
— S.Bayar (@SBayar12) July 7, 2021
Мөн М.Энхсайхан хүү өөрийн твиттер хуудастаа, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалаар аав минь суллагдлаа. Танд маш их баярлалаа. Цагаатгах асуудал тусдаа шүүхийн журмаар явж байгаа. Уучлал үзүүлэх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Энд заавал гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр уучлал үзүүлнэ гэсэн үг биш шүү” хэмээжээ.
Цагаатгах асуудал тусдаа шүүхийн журмаар явж байгаа. Уучлал үзүүлэх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Энд заавал гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр уучлал үзүүлнэ гэсэн үг биш шүү
— Bzul (@batzule) August 5, 2021