УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, “М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн” албан бичгийг долдугаар сарын 09-ны өдөр илгээсэн байдаг.
Тус албан бичигт, “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай, бодитой ханадаггүй болох нь цаг хугацааны явцад нийтэд ил болж, нийгэмд “хонгил”-ын шүүгчид хэмээн яригдах болжээ” гэж тодотгосон байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайханд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулчлал үзүүлсэн эх сурвалж мэдээлэл байгаа юм энэ талаар түүний ойрын эх сурвалжаас тодруулахад, "Ерөнхий сайд асан М.Энхсайхан уучлалт үзүүлэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг дөнгөж сая гарлаа. Баяртай байна" гэсэн юм.