Д.Эрдэнэбилэгийн хилээр гарах эрхийг нь сэргээжээ

Д.Эрдэнэбилэгийн хилээр гарах эрхийг нь сэргээжээ

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар худалдан авсан гэх хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс яллагдагчаар тооцогдон, цагдан хоригдож байгаад суллагдсан. 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбилэгт авсан таслан сэргийлэх дээрх арга хэмжээгээ өөрчилжээ. Түүний өмгөөлөгч нар эрүүл мэнд тааруу, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт тавьсныг шүүх хянаж үзээд хилээр гарахыг хориглосон захирамжаа цуцалсан аж.