“Нохой, муур дарж булах ажилд хяналт тавих” нэрийдлээр сар бүр 11 сая төгрөгийг ТББ авчээ

“Нохой, муур дарж булах ажилд хяналт тавих” нэрийдлээр сар бүр 11 сая төгрөгийг ТББ авчээ

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66 мянга гаруй нохой байгаа бөгөөд тэдгээр нохдын 62 мянгыг бүртгэлжүүлсэн, одоогоор золбин нохой байхгүй хэмээн Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга дөрөвдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байжээ.

-2013 ОНООС ХОЙШ ЕСӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД НИЙСЛЭЛИЙН ЭЗЭНГҮЙ НОХОЙ, МУУРЫГ УСТГАХАД 10 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛЖЭЭ-

Гэтэл энэ оны хоёрдугаар сараас эхлэн гудамжны нохой устгалын ажил эхэлсэн ба үүнд зориулж Нийслэлийн төсвөөс нэг тэрбум 200 сая төгрөгийг гаргасан. Нохой устгалын ажилд зориулд 2013 оноос эхлэн жил бүр тэрбум 200 саяыг төсөвлөх болсон байдаг.

2021 оны хувьд Нийслэлийн зургаан дүүрэгт гурван компани сонгон шалгаруулалтад тэнцэж эзэнгүй нохой, муур устгалын ажлыг эхлүүлсэн. Нэг нохой, муурыг устгахад дунджаар 11,760 төгрөг зарцуулдаг байна. Тэгэхээр гурван компанийн  10 сарын хугацаанд  хийж гүйцэтгэх  зардал дангаараа 1 тэрбум 200 мянган төгрөг болно. Үүн дээр нэмээд эзэнгүй нохой муурын сэг зэм дарах булах ажилд сар бүр 20 сая 253,334 төгрөг зарцуулж буй. Ингэвэл дан устгалын тэрбум 200 сая төгрөг дээр булах 202 сая 253,334 төгрөг нэмэгдэнэ. Булах зардлаа нэмбэл нийтдээ нэг тэрбум 402 сая 253,334 төгрөг эзэнгүй нохой устгалд зарцуулагдаж байна. Бүүр цаашлаад 2013 оноос хойш есөн жилийн турш энэ ажилд нийтдээ 10 их наяд 800 тэрбум төгрөгөөр нохой, муур устгажээ.

Гэвч Улаанбаатар хотод 66 мянган нохой бий хэмээн дээр дурдсан. Төсөвт багтсан тэрбум 200 мянгыг нэг удаагийн зардал 11,760 төгрөгт хуваавал 102,040 эзэнгүй нохой, муур устгах зардал гарна. НМЭГ-аас хэлэхдээ огт бүртгэлгүй нохой бараг үлдээгүй хэмээсэн боловч сардаа 7500 орчим нохой, муур буудаж устгасан үр дүнгээ тайлагнасаар байна.      

Эх сурвалж. Shilendans.gov.mn

Эх сурвалж. Shilendans.gov.mn

Эх сурвалж. Shilendans.gov.mn

Эх сурвалж. Shilendans.gov.mn

Эх сурвалж. Shilendans.gov.mn

-ЭЗЭНГҮЙ НОХОЙ, МУУР УСТГАХАД ХЯНАЛТ ТАВИХЫН ТУЛД НЭР БҮХИЙ ТББ САР БҮР 11 САЯЫГ НИЙСЛЭЛЭЭС АВЧ БАЙНА-

Нийслэлийн захирагчийн албанаас энэ онд:

  • Гудамж, зам талбайн хог хаягдал, цас, мөсний цэвэрлэгээ,
  • Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын ангилан ялгалт, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа,
  • Эзэнгүй нохой, муурны устгал,
  • Улаанбаатар хотын бохирдол ихтэй гудамж талбайн ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх зэрэг ажилд нийтдээ 529 сая 860,336 төгрөгийг төсөвлөсөн байна.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх төсвөөс  сар бүр эзэнгүй нохой, муур дарж булах ажилд хяналт тавих гэсэн 11 сая 38,757 төгрөг Нийслэлээс урсгал зардал болж гарч байна. Тус ажлыг ‘’Бид туслая ХХК’’гүйцэтгэсэн хэмээн бүртгэсэн байна. Байгууллагын бүртгэлээр нь хайж үзвэл ‘’Бид туслая’’ хэмээх нэртэй ТТБ байх бөгөөд тэдний үйл ажиллагааны чиглэл нь ‘’цэцэрлэгжүүлэлтийг хөгжүүлэх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах талаар нийтэд сурталчилан таниулах чиглэлтэй’’ байгууллага гэжээ.