Амралт зугаалга үргэлжилж байгаа энэ үед иргэд усанд живэх, авто замын осолд өртөх зэрэг тохиолдолд буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр /2021.08.02/ тогтоол усанд 19 настай иргэн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн “Булган булаг” гэдэг газар иргэн Б тогтоол усанд унаж живсэн тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 11:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 95 км замыг туулан 14:00 цагт очиход Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн Б /19 настай, эрэгтэй/-ын цогцсыг тогтоол усны баруун хойд эргээс 3 метр, 4 метрийн гүнээс гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгчээ.