Өчигдөр /2021.08.02/ 17:00 цагийн орчим Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их Наяд плаза барилгын хажууд байрлах бариллгын хэсэгт гал гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл баригдаж буй барилгын гадна хөөсөн өнгөлгөө шатаж байжээ. Энэ талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тус мэдээлэлд, “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их Наяд” худалдааны төвийн зүүн талд баригдаж байгаа барилгад Гал гарч байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:08 цагт очиход “Их газар” ХХК-ийн барьж буй 16 давхар барилгын баруун талын 4-16 дугаар давхрын гадна хөөсөн өнгөлгөө шатаж байсныг 25 минут, хүч нэмэгдүүлж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 17:11 цагт гарч 4.5 км замыг туулан 17:21 цагт очиж 15 минут, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:21 цагт очиж, 20 минут тус тус ажиллаж унтраасан” гэж мэдэгдлээ.