“Оргил Энканто” салбарын хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх үүргийг Д.Сумъябазарт өгчээ

“Оргил Энканто” салбарын хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх үүргийг Д.Сумъябазарт өгчээ

2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, парламентад хоёр удаа сонгогдсон Ж.Ганбаатарыг УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй “Оргил” худалдааны төвийн эзэн гэдгээр иргэд мэднэ.  

Түүнийг тойрсон хэл ам, олны шүүмж тасардаггүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Оргил Энканто” салбарын авто зогсоолын хэсэгт явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам, талбай орсонд иргэд эсэргүүцэж, зарим иргэний зүгээс тус явган хүний замын буцааж авах хөдөлгөөн өрнүүлж байсан.

Тэгвэл тус авто зогсоолтой холбоотой шүүх хурал өчигдөр /2021.08.02/ болсон байна. Шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.