Өнгөрөгч долдугаар сарын 21 /2021-07-21/-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд хэсэг залуус зодолдож, нэг этгээд автомашинаар бусдыг санаатайгаар дайрч хүнд гэмтээсэн ноцтой хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан байдаг.
Тус хэргийн нотлох баримт болох бичлэгийг өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим орчинд цацагдаж олон нийтийг цочроосон билээ. Тодруулбал, "Harier" маркийн автомашинаар 18 настай хохирогч С-г мөргөж зугтаасан этгээд нь 19 настай Д гэгч байсныг ЦЕГ-аас мэдээлсэн. Мөн хэрэг үйлдсэн гэх этгээдийг тухайн өдөрт нь баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээсэн юм.
Тэгвэл сэжигтэн Б.Дөлгөөн нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч Б-ийн хүү гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Б нь нутагтаа нэр нөлөө бүхий эрх мэдэлтэй, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай ойр дотно нэгэн аж.
Хохирогч болон сэжигтэн нарын ойрын найзуудаас хэргийн талаарх үнэнийг тодруулах гэсэн боловч тэдгээр хүүхдүүд ‘’Д-г таньдаг гэдгээсээ ч айж байгаа учраас тодорхой юм ярьж чадахгүй. Цагдаад очих вий гэдгээс эмээж байна’’ хэмээсэн юм.
Автомашинд дайруулсан хүү өдгөө 18 настай бөгөөд дөнгөж ЕБС-ийн 12 дугаар ангиа төгсөж, сурагчийн ширээнээсээ гарсан хүүхэд байсныг нутгийн найзууд нь хэллээ. Одоогийн хохирогч С болон сэжигтэн Д нар юунаас болж шөнийн 03:00 цагт маргалдаж, осол гаргасан, ямар харилцаатай байсан талаарх мэдээлэл тодорхой бус байгаа.
Үүнээс гадна сэжигтэн Б.Дөлгөөний ойр дотнын зарим хүмүүс хохирогчийн ар гэртэй холбоо барьж С-н биеийн байдлыг огт асуугаагүй гэх мэдээлэл байна. Харин Б.Дөлгөөн нь хэрэг гарсны дараа эмнэлгийн гадаа гэмшиж уйлж суусныг нутгийн хүүхдүүд хэллээ.
Одоогоор хохирогч С нь ГССҮТ-д эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй бөгөөд түүнийг ухаан орсон ч насан туршдаа суумгай болох магадлал өндөртэй байгааг эх сурвалжууд мэдээлж буй. Түүний биеийн байдал хэр байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
ЭЦАлбаны дарганцар намайг өрөөндөө доромжилж дарамтлаад видео, Live-аа устгаж, эх сурвалжаа ХОВЛОХГҮЙ бол хуулиас гадуур "чангална" гэв. Фүй фай! Би матаас хийж амьдардаггүй.
— E.Odbayar Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) August 2, 2021
"ЕС-н хүн" МАН-н М.Бас-Эрдэнийн Дөлгөөн Э.Санчирыг элдэж дайрсан Видео бүтнээр?
We need #PoliceReform✊? pic.twitter.com/rmwd6Vbluk