Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинтайгаа нууранд живж, амиа алджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинтайгаа нууранд живж, амиа алджээ

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 07.29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 03:10 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л /41 настай, эрэгтэй/ нь тус нуурын эргээс баруун хойд зүгт 6 орчим км-т зусаж байгаа аавынхаа гэрт амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

 




Өнөөдөр хулгана өдөр

16 цагийн өмнө