ШУУРХАЙ: НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ-ын алба хаагчид нэгжлэг хийж байна

ШУУРХАЙ: НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ-ын алба хаагчид нэгжлэг хийж байна

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаалаар Нийслэлийн прокурорын газар /НПГ/ -ын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч Ц.Насанбат нарыг үүрэгт ажлаас нь өнгөрөгч гуравдугаар сарын 29 –ны чөлөөлсөн.

Тэднийг чөлөөлсөн нь өмгөөлөгч Б.Баасанцогтын бусдад хахууль өгсөн байж болзошгүй гэх хэрэгт нөлөөлж болзошгүй гэсэн хардлагатай холбоотой талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл яг одоо Улсын их дэлгүүрийн ард байрлах Ш.Нямдоржийн гэрт АТГ-ын алба хаагчид нэгжлэг хийж байна гэх мэдээлэл манай редакцид ирлээ. Цаашлаад түүнийг цагдан хорьж магадгүй байгаа ажээ. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.