БАРИМТ: “Сагс тоглоод баривчлагдсан” залуусын видеог үзсэн хохирогч Б “цагдаад зодуулсан” бичлэгээ нийтэд дэлгэсэн үү

БАРИМТ: “Сагс тоглоод баривчлагдсан” залуусын видеог үзсэн хохирогч Б “цагдаад зодуулсан” бичлэгээ нийтэд дэлгэсэн үү

Энэ сарын 29-ны өдөр /2021.07.29/ Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж, цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа юм.

- "НАМАЙГ АЖИЛ АВАХААС ӨМНӨХ БИЧЛЭГ" ГЭЖ Х.НЯМБААТАР ӨӨРИЙГӨӨ ХАЙЦААЛАВ УУ-

Харин энэ талаар Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа, “Цагдаагийн байгууллагад Хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа юм.

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн мэдэгдэл

Хууль зүйн сайд Х.Нямбаатарын энэхүү мэдэгдлийн “Намайг ажил авахаас өмнөх” гэсэн хэсэг нь энэ асуудалд “би буруугүй” гэж хэлж байна уу гэлтэй. Мөн түүний мэдэгдлийн “бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэх хэсэг нь “Түүнийг сайдын суудлаас нь огцруулахын тулд бичлэгийг хэн нэгэн зохион байгуулалттай тараалаа” гэж хэлээд байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

-“САГС ТОГЛОЖ БАЙГААД ЦАГДААД БАРИВЧЛАГДСАН” ЗАЛУУСЫН БИЧЛЭГ ДЭЭР ҮНДЭСЛЭН ХОХИРОГЧ Б ӨӨРИЙН БИЧЛЭГЭЭ НИЙТЭЛСЭН ҮҮ-

Мөн энэхүү бичлэгийн талаар ЦЕГ-аас мэдэгдэл хийхдээ “Өчигдөр буюу 29-ны өдөр 21.00 цагийн орчим нийтийн цахим сүлжээ, Г, Б гэсэн твиттер хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа ийм үйлдлийн 1 минут 5 секундийн бичлэг цацагдсан” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл тус бичлэгийг, хэргийн хохирогч, иргэн Б өөрийн фейсбүүк хуудастаа анх /2021.07.29/ 21:00 цагийн орчимд нийтэлсэн байж болзошгүй байна. Тэрээр, “Fuck the Mongolian police /Монголын цагдаа нарыг хараал идэг/ хэмээгээд тус видеог нийтэлсэн байгаа юм. Харин сэтгэгдэл хэсэгт тэрээр, “Хүн Монголд шивээстэй байж болохгүй. Нэг л минутын бичлэг шүү. Энэ үйл явдал өөрөө цаг үргэлжилсэн. Тэгээд дараа нь эрүүлжүүлэхдээ дахиж хоёр цаг зодсон. Хумсны хутгаар бие сэгэлсэн” хэмээжээ.

Хохирогч Б-ийн өөрийн фейсбүүк анх хуудаснаа нийтэлсэн бичлэг

Иймд тус бичлэг нь, магадгүй Х.Нямбаатарын сайдыг харлуулах гэж санаатай “тараасан” зүйл огт биш байж магадгүй байгаа юм. Хохирогч Б долдугаар сарын 19 /2021.07.19/ -ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан “сагс тоглож буй залуустай цагдаагийн алба хаагч зүй бус харьцаж буй бичлэг” дээр үндэслэж өөрийн уг бичлэгээ нийтэлсэн байж болзошгүй байна.

Учир нь хохирогчийн найз Л долдугаар сарын 19 /2021.07.19/-ны өдөр “сагс тоглож байгаад баривчлагдсан залуусын бичлэг”-ийг хуваалцахдаа хохирогч Б-д хандан “Чи нэг зүйл бодох юм биш үү” хэмээн нийтэлжээ. Харин хохирогч Б хариуд нь “Миний бичлэг boom / тэсэрнэ/ шүү дээ” гэсэн сэтгэгдлийг үлдээсэн нь уг бичлэгийг тавигдах үндэс болсон байж болзошгүй байна.

Хохирогч Б-ийн найз "сагс тоглож буй" залуусын бичлэгийг хуваалцсан нийтлэл

-ХЭРЭГ ГАРСАН ГАЗАР “БАР” БИШ, ПАБ, ХООЛНЫ ГАЗАР БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Мөн ЦЕГ-аас “2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03 цаг 01 минутад … Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд нэгэн бааранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид очиж ажилласан” гэсэн юм.

Уг мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг хэрэг гарсан байж болзошгүй газрыг зориход, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт ялангуяа Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд баар, цэнгээний газрууд байхгүй, дийлэнх нь паб, хоолны газрууд байсан юм. Мөн тус бичлэгээс харвал хэрэг үйлдэгдсэн газар нь паб, цаашлаад хоолны газар ч байж болзошгүй байгаа юм.

Гэрэг гарсан байж болзошгүй гэгдэх газрын ойр орчим




Өнөөдөр тахиа өдөр

19 минутын өмнө