Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2021.07.29/ цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж, цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа юм.
Мөн өнөөдөр /2021.07.30/ олон нийтийн сүлжээд “Цагдаагийн алба хаагч нэгэн нэгэн иргэний биед халдаж байгаа” дахин нэг бичлэг цацагдлаа. Тодруулбал, тус бичлэгийг нийтэлсэн эх сурвалж, “Дахиад нэг цагдаа иргэний аминд хүрчлээ гэж байна шд ээ.! Эрүүлжүүлэх байранд цагдаад цохиулсан иргэн амиа алдсан байна” гэсэн тайлбартай нийтэлжээ.
Дахиад нэг цагдаа иргэний аминд хүрчлээ гэж байна шд ээ.!
— Андук (@Ariunsanaashd) July 30, 2021
Эрүүлжүүлэх байранд цагдаад цохиулсан иргэн амиа алдсан байна.! pic.twitter.com/vXi6eBwOit
Тэгвэл тус үйл явдалтай холбогдуулж, яг одоо /2021.07.30/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын удирдлагууд, “Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын удирдлагуудыг огцруулах асуудал”-аар хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Цагдаагийн төв байгууллага /ЦЕГ/-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг.