Цамбагарав уулын мөнх цас хайлж үерлэсний улмаас 10 гаруй га талбай ой мод сүйджээ

Цамбагарав уулын мөнх цас хайлж үерлэсний улмаас 10 гаруй га талбай ой мод сүйджээ

Энэ сарын 28-нд /2021-07-28/ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт мөнх цас хайлж, аадар бороо орсноос үүдэн байгалийн гамшигт үзэгдэл болжээ.

Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн  нутаг, Цамбагарав уулын өвөрт орших  "Хусны гол" мөнх цасны хайлж, аадар бороо орсны улмаас 200-300 метрийн өргөнтэй үерлэсэн байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 гаруй га талбайн ой мод сүйдэж, тус багийн "Хад үзүүр" хэмээх газрын гүүр, 15 малчны өвөлжөө, хаваржаа урсаж үгүй болсон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Мөн албаны эх сурвалжийн мэдээлснээр Ховд аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, иргэд хамтран хохирол, эрсдэлийг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байгаа хэмээлээ.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө