Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж цагдаа ямар аймар харгилал хийсэн юм бэ гээд уйлж суугаа байх гэж найдаж байна

Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж цагдаа ямар аймар харгилал хийсэн юм бэ гээд уйлж суугаа байх гэж найдаж байна

Цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг хэрцгийгээр зодож, танхайрсан бичлэг цацагдаж, нэлээдгүй шуугиан тариад байгаа билээ. Энэ талаар   өнөөдөр /2021.07.30/  Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгт холбогдуулан мэдэгдэл хийсэн юм.

Тэгвэл мөн энэ асуудлын талаар Ардчилсан намаас өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Монгол улсад хамгийн эрхэм зүйл бол хүний эрх, эрх чөлөө гэж зүйл. Иргэнийхээ эрх чөлөөг зөрчдөг, түүний хажуугаар дуугүй өнгөрөөж үл тоодог төр засагтай байж таарахгүй. Урьд нь хоёр ялтан нэгнээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулж, гүйж байсан. Өчигдөр цацагдсан иргэдийг онц ноцтойгоор зодсон бичлэг нь 2019 онд болсон үйл явдал байхад, тухайн үеийн хууль зүйн сайд, холбогдох байгууллагынхан мэдээгүй байгаа нь өөрөө хариуцлагагүй явдал.

Одоо ч гэсэн Ц.Нямдорж сайд миний удирдлага дор байсан цагдаа ямар аймар харгилал хийсэн юм бэ? гээд өрөөндөө уйлаад сууж байгаа байх гэж найдаж байна. Хэзээг хүртэл асуудал гарах болгонд дээд албан тушаалтнууд нь зүгээр өнгөрөөд доод албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой гэж? Цагдаагийн алба хаагч нарын энэ харгислалыг өөхшүүлээд байгаа Хууль зүйн сайд болон Ерөнхий сайд гэх хүмүүст хариуцлага тооцох ёстой. Төрөөс цагдаа хүчний байгууллага нь иргэнийхээ талд зогсдог байх ямар бодлого гаргасан юм бэ? Өнөөдөр манай улсад Цагдааг бэлтгэдэг боловсон хүчин алга болсон байна. Нямдорж сайдын цагдаа нар иргэдийг зодож, дарамтлах энэ асуудал дахиад гарахыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

ВИДЕО: