ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон

ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон

Өчигдөр /2021.07.29/ цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг хэрцгийгээр зодож, танхайрсан бичлэг цацагдаж, нэлээдгүй шуугиан тарьсан.  

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдад шуурхайлан энэхүү хэргийг шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг өгөөд байсан бол өнөөдөр /2021.07.30/  Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгт холбогдуулан мэдэгдэл хийлээ.

Тус мэдэгдэлдээ, “Өчигдөр /2021.07.29/ 21:00 цагийн үед цагдаагийн алба хаагч нар хоёр иргэнийг зодож байгаа бичлэг цацагдсан. Тус хэрэгт холбогдуулан өчигдөр шөнө тодорхой хэмжээнд шалгасан. Энэ хэрэг 2019 оны хоёрдугаар сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэгэн баар, цэнгээний газарт нэр бүхий  иргэд "Тооцоо мөнгөө хийхгүй байна" гэсэн дуудлагын дагуу ойр хавьд явж байсан эргүүлийн хоёр цагдаа очиж шалгаснаар энэхүү хэрэг гарсан байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эдгээр албан хаагчийг өчигдөр дуудаж,  ирүүлээд албан тушаалын түдгэлзүүлж, шалгаад байгаа. Гэхдээ тухайн үед ийм хэрэг гарсан ч  хохирогчид ямар нэг гомдол гаргаагүй. Тиймээс энэ хэрэг нийтэд ил гараагүй. Алба хаагчдад ч ямар нэг хуулийн хариуцлага оноогоогүй байна. Манай байгууллагийн зүгээс нуун дарагдуулсан зүйл байхгүй. Мөн одоогоор хохирогчид тухайн үед яагаад гомдол гаргаагүй талаар ч шалгаж байна" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө