14 настай хүүхэд автомашин хулгайлан, унаж яваад баривчлагджээ

14 настай хүүхэд автомашин хулгайлан, унаж яваад баривчлагджээ

Өнгөрсөн шөнө 03:00 /2021.07.30/ цагийн үед Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гадна байсан автомашины цонхыг хагалж, улмаар хулгайлж унаж явсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагч нар илрүүлж баривчилсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийг хийсэн өсвөр насны гэмт хэрэгтэн удаа дараа ийм үйлдэл хийж байсан байна.

Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, автомашинаа гэрэлтүүлэгтэй камержуулсан зогсоол, грашд тавихыг анхааруулж байна.