Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2021.07.29/ цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна.
Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж, цохих цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа юм. Иргэдийн мэдээлж буйгаар цагдаа нарын тус үйлдэл нэг цаг орчим үргэлжилсэн гэж байгаа юм.
Энэ үйлдэл цаг гаран үргэлжилсэн гэж хохирогч мэдэгдэж байгаан байна ална шүү новшнуудаа өөдөөс чинь дайрахгүй байгаа хүүхдүүдийг гавалчихаад нүүрлүү нь өшиглөж эдр ***** pic.twitter.com/Au1LADwMCc
— Намбон? (@nambon__) July 29, 2021
Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт “Цагдаагийн алба хаагчид иргэдийг танхайрсан хэргийг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооц” гэх үүрэг, чиглэл өгчээ. Харин энэ талаар ЦЕГ-аас "Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулж байна" хэмээн мэдэгдэл гаргаад байна.
Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдад өглөө.
— Bolortuya Chuluunbaatar (@Bolort) July 29, 2021
Харин зарим иргэдийн зүгээс, “сүүлийн үед зарим цагдаагийн алба хаагчдын харилцааны доголдол, хүний эрхэнд халдаж байгаа байдал нь баримттай гарах болсон. Энэ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын ажлын үр дүнтэй шууд холбоотой. Х.Тэмүүжин тус салбарын сайд байхад цагдаа иргэдтэйгээ мэндэлдэг, иргэдэд үйлчилдэг байлаа” гэх зэргээр байр сууриа илэрхийлж, Х.Нямбаатар, Ж.Болд нарыг үүрэгт ажлаасаа огцрохыг шаардаж эхлээд байна.
Сонирхуулахад, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаатан бол, ЦЕГ-ын дарга Ж.Болд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн тойрог болох Хэнтий аймгийн харьяат нэгэн юм.