Өнөөдөр /2021.07.29/ цахим сүлжээнд цагдаагийн алба хаагч нар хоёр залууг зодож танхайрсан бичлэг тавигдаж, иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа билээ. Тэгвэл энэхүү хэрэг нь аж ахуйн нэгж байгууллагийг 22:00 цагт хаагаагүйтэй холбоотой ийнхүү цаг гаран зодож дарамталсан байж болзошгүй байна.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудаснаа “Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдад өглөө” гэсэн юм.
Мөн ЦЕГХМТ-өөс "Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулж байна" хэмээн мэдэгдлээ.
Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
ВИДЕО:
Энэ үйлдэл цаг гаран үргэлжилсэн гэж хохирогч мэдэгдэж байгаан байна ална шүү новшнуудаа өөдөөс чинь дайрахгүй байгаа хүүхдүүдийг гавалчихаад нүүрлүү нь өшиглөж эдр ***** pic.twitter.com/Au1LADwMCc
— Намбон? (@nambon__) July 29, 2021