Иргэдийн амьдарч буй орон сууцны Сууц өмчлөгчийн холбоо /СӨХ/ нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байхыг хуульчилсан байдаг.
Мөн СӨХ нь Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгч мөн, биш гэсэн маргаан тогтмол гарч байдаг.
Хэрэвзээ НӨАТ төлөгч мөн бол иргэдийн сар бүр төлж байгаа СӨХ-ын мөнгө нэмэгдэнэ гэсэн үг юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, нэр бүхий СӨХ-ны дээд зөвлөлд хандаж явуулсан албан бичигтээ, “НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхгүй байж болох үндэслэлтэй байна” гэжээ.