Мал хариулж яваад үерийн усанд живсэн хүүхдийг нас барсан байдалтай олжээ

Мал хариулж яваад үерийн усанд живсэн хүүхдийг нас барсан байдалтай олжээ

Өчигдөр /2021.07.27/ Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газар 15:00 цагийн үед ширүүн усархаг аадар бороо орсноос болж иргэн У 12 настай эмэгтэй мал хариулж явахдаа үерийн усанд урссан тухай дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авсан.

Тус дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Гүрэн хадны-Ам” гэх газраас “Сэртгэрийн-Ам” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр/2021.07.28/ 06:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн ч 11.00 цагийн үед охиныг нас барсан байдалтай олжээ.