Хэрэг наймаалцдаг байж болзошгүй Б.Баасанцогттой нэр холбогдсон зарим шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн. Тэгвэл өнөөдөр хяналтын прокурор Г.Батбаяр, Б.Баасанцогттой хувийн уулзалт хийж байгаа гэх мэдээлэл гарсан.
Иймд Улсын Ерөнхий Прокурорын газраас шалгалт хийж өнөөдөр /2021.07.26/ Хяналтын шатны прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс түүнийг шалгаж байгаа гэж мэдээллээ.
Хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж байна. pic.twitter.com/HhwABtXK5C
— УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба (@prokurormn) July 26, 2021