Машины эд анги, нүүрсэн янданг хулгайлдаг этгээдүүдийг баривчлан, мөрдөн шалгаж байна

Машины эд анги, нүүрсэн янданг хулгайлдаг этгээдүүдийг баривчлан, мөрдөн шалгаж байна

Сүүлийн үеүдэд Приус авто маркийн тээврийн хэрэгслийн эд анги болоод нүүрсэн яндаг хулгайлж борлуулах гэмт хэрэг нэмэгдсээр байгаа билээ.

Тэгвэл энэхүү гэмт хэргийн талаар нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас ямар арга хэмжээ гаргаж ажиллаж байгаа талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяа мэдээлэлдээ, “Саяхан /2021.07.20-2021.07.21/ шилжих шөнө авто тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бүлэглэн хулгайлж байгаа этгээдүүдийг судалж, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр дайчлан баривчилж, одоогоор мөрдөн шалгах ажлыг хийж байна" гэсэн юм.

Мөн гэмт этгээдүүд хэргээ үйлдэхдээ гэр хорооллын болоод камергүй шороон зам, булан тохойд байршуулсан тээврийн хэрэгслүүдийг онилж эд ангийг хулгайлдаг байна. Иймд ард иргэд өөрийн тээврийн хэрэгслээ байршуулахдаа камержуулалттай бүсэд болоод гэрэлтүүлэгтэй, харуул хамгаалалтай зогсоол, грашд байршуулахыг анхааруулж байна.

ҮЗЭХ: