"Чингис хаан" нисэх буудлын аюулгүйн бүсэд калибр бууны сумтай нэвтрэх гэж байсныг таслан зогсоожээ

"Чингис хаан" нисэх буудлын аюулгүйн бүсэд калибр бууны сумтай нэвтрэх гэж байсныг таслан зогсоожээ

Долдугаар сарын 23-нд /2021-07-23/Чингис хаан ОУНБ-ын өндөржүүлсэн хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гадны тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлын үзлэг хийхэд калибр бууны хоёр магазин, 15 ширхэг сум биедээ авч явсан жолоочыг илрүүлжээ. Иймээс журмын дагуу Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст тус этгээдийг хүлээлгэн өгсөн байна.

Мөн аюулгүйн үзлэг шалгалт хийх, хориглосон эд зүйл, бараа материалыг илрүүлж хаалттай бүсэд нэвтрүүлэхгүй байх хамгийн чухал үүрэг хүлээж ажилладаг АБХА-ны дээрх ажилчид сонор сэрэмжээ алдалгүй хариуцлагатайгаар үүргээ гүйцэтгэн, учирч болзошгүй аюул, хөндлөнгийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх ажлаа сайн гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлье гэж ИНҮТ-өөс мэдээллээ.